Дизайн төлөвлөлт, Зураг төсөл
Амарвишн компани доорх 6 бүлэг бүхий 40 гаруй системүүдийн
дизайн-төлөвлөлт, зураг төслийг мэргэшисэн инженерийн баг БHбД, NFPA, EN54,
BSI, IEC зэрэг норм дүрэм-стандартын дагуу, шаардлага үзүүлэлтийг
хангасан тоног төхөөрөмж ашиглан боловсруулдаг. Үүнд:
- Гал илрүүлэх, Галын дохиоллын болон Интеграцичлалын зураг төсөл
- Галын болон Ослын үеийн зарлан мэдээлэх системийн зураг төсөл
- Галын болон Ослын үеийн гэрэлтүүлгийн системийн зураг төсөл
- Галын болон Ослын үеийн телефон холбооны системийн зураг төсөл
- Галын тусгай зориулалтын унтраах системийн зураг
- Галын Спринклер, Мист, Гидрант системийн зураг төсөл
- Холбоо дохиоллын иж бүрэн зураг төсөл
Амарвишн компанийн дизайн-төлөвлөлт, Зураг төслийн
боловсруулалтын үе шат, түүний гүйцэтгэл нь олон улсын жишигт нийцсэн байдаг ба
доорх үе шат, ажилбаруудыг дагуу зураг төслийг гүйцэтгэж, түүний
баталгаажуулалт, зураг төслийн уялдаа холбоо, суурилалуулалтын үеийн зураг
төслийн тохируулга зэрэг иж бүрэн зураг төслийн менежментийн цогц үйлчилгээг
хүргэж байна.
ДИЗАЙН-ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСЛИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛБАРУУД
- Тухайн барилга обьектод байх галын аюулгүй байдал, дохиолол хамгаалалт Монгол болон Олон улсад зайлшгүй мөрдөх норм дүрэм, стандартыг тогтоох тэдгээрийн шалгуур үзүүлэлтэд нийцсэн ерөнхий дизайныг гаргах
- Норм дүрэм, стандартын шалгуур үзүүлэлтэд нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгслийн сонголт хийх
- Дизайн зураг боловсруулах
- Төсөв зардлын тооцоолол хийх
- Архитектор болон барилга бүтээцийн хэсгүүдтэй төлөвлөсөн системийг хоршуулах
- Инженерийн шугам сүлжээний системүүд болон бусад системүүдтэй интеграци хийх
- Ажлын зургийг боловсруулах
- Бусад төлөвлөлтүүд: Угсралт суурилуулалтын график, системийн ашиглалт, үйлчилгээ түүнийг боловсруулах гэх мэт...
ДИЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ-ЗУРАГ ТӨСЛИЙН ҮЕ ШАТ, БҮРДЭЛ ХЭСЭГ
- Дизайн болон Ажлын зураг
- Зурагт тусгагдсан системүүдийн "Техникийн шаардлага" бүхий бичиг баримт /Техникийн шаардлага нь системийн норм дүрэм, стандарт, технологи, ажиллагаа, материалын үзүүлэлт, угсралт суурилуулалт, аргачлал зэргийг тусгасан байдаг./
- Зурагт тусгагдсан системүүдийн материалын тоо хэмжээ
- Зурагт тусгагдсан системүүдийн угсралт суурилуулалтын ажилбарын тоо хэмжээ
- Бусад
Зураг төслийг дээрх аргачлалын дагуу, урьдчилан
төлөвлөгдсөн материал дээр үндэслэж боловсруулах нь зургийн төслийн үр ашиггүй
зардал, хугацааны болон тооцоологдоогүй зардлын алдагдлаас сэргийлж чаддаг
болохыг анхаарах нь зүйтэй.