Гал илрүүлэх кабель шугаман систем
Тусгай
зориулалтын бүрээстэй оптик болон металл утас бүхий кабель ашиглан халалтаас
ялгарах дулааныг хурдан илрүүлэх, халалт нь тухайн хязгаарыг давах зэргийг
илрүүлэх зориулалттай систем юм. Мэдрэх утасны урт 10000км хүртлэх хэмжээтэй байж болох ба утасны уртын аль хэсэгт гал гарсан зэрэг олон мэдээллийг
үзүүлж чаддаг эдийн засгийн хэмнэлттэй гал илрүүлэх систем юм. Мэдрэх утас нь -50 ~ +120С
орчин бүхийн гадна болон
үйлдвэрлэл технологийн хүнд нөхцөл суурилуулж болдог ба 68C, 88C, 105C, 138C, 180C халалтыг илрүүлэх төрлүүдтэй. Уламжлалт болон
хаяглагддаг гал илрүүлэх-дохиоллын системтэй хялбараар холбогдож ажиллах боломжтой.
Гал
илрүүлэх утас бүхий шугаман системийн төлөвлөлтийг доорх норм, стандартын
дагуу хийдэг.
- БНбД 21-04-05 Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл
- NFPA 72 – Галын дохиолол – сигналын норм
- EN 54 20 – Дулаан илрүүлэх цэгэн мэдрэгчийн стандарт
Гал илрүүлэх утас бүхий
шугаман системийн давуу
талууд
- Хуурамч дохиолол хамгийн бага
- Эдийн засгийн хэмнэлттэй
- Угсарч суурилуулах хялбар ба түүнтэй холбоотой зардал бага
- Ашиглалт үйлчилгээ шаардахгүй ба түүнтэй холбоотой зардалгүй
- Гал илрүүлэх, гал унтраах бүх төрлийн системтэй хялбараар холбогдох боломжтой
- Гадна болон үйлдвэрлэл технологийн хүнд нөхцөлд суурилуулах боломжтой
Хэрэглээ ба Цар хүрээ
- Гал илрүүлэх утас бүхий шугаман системийг доорх хэсгүүдэд төлөвлөх боломжтой.
- Кабелийн тавиур
- Трансформатор, Цахилгааны кабинет болон хэрэгсэл
- Бүх төрлийн тунель
- Уул уурхай, Цахилгаан станц болон Үйлдвэрлэлийн Конвер
- Ангар болон Агуулахын өрөө тасалгаа, барилга
- Химийн агуулах танк болон процессын хэсэг
- Үйлдвэрлэлийн процесс хэсэгт